Цаг үеийн мэдээ

 Гүрж Улсын Батуми хотод шатрын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-27-нд болж, 70 орны 752 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөв. Манай улсаас тус тэмцээнд есөн дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин өрсөлдөхөд 9-10 насны охидын ангилалд М.Цэлмэг IV байрт орсон байна. М.Цэлмэг 11 өргөөс найман хожил авсан бөгөөд тус тэмцээнээс медаль хүртсэн цор ганц монгол шатарчин болов.

Таны сурталчилгаа