Цаг үеийн мэдээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) энэ сарын дундуур Сербийн нийслэл Белградад болж өндөрлөсөн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай бөхчүүдээс Белградын дэвжээнд "үзүүрлэсэн" ОУХМ Долгоржавын Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жингийг тэргүүлж эхэллээ. Мөн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д, ОУХМ Батхуягийн Хулан 53 кг-д, хүрэл медалийн эзэн болсон ОУХМ Занданбудын Занабазар 57 кг-д 3, ОУХМ Нармандахын Наранхүү 61 кг-ын жинд 4 дүгээр байрт тус тус бичигдсэн. Энэ жилийн дэлхийн аваргад хүч үзсэн манай ихэнх бөхчүүд чансааны “Топ-20”-д багтав.

“Топ-20”-д бичигдэж буй Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүд:

57 кг: З.Занабазар - 3 (29) байр, 45000 оноо

61 кг: Н.Наранхүү - 4 (37) байр, 38000 оноо

65 кг: Ц.Цогбадрах - 10 (66) байр, 20500 оноо, Т.Тулга - 13 (1) байр, 17000 оноо

70 кг: Э.Тэмүүлэн - 19 (58) байр, 10400 оноо

74 кг: О.Сүлдхүү - 17 байр, 17000 оноо, Б.Бямбадорж - 18 (23) байр, 16425 оноо

79 кг: А.Дөлгөөн - 18 байр, 15500 оноо

92 кг: Г.Ганхуяг - 12 байр, 15500 оноо

125 кг: М.Лхагвагэрэл - 3 (4) байр, 53600 оноо

Эмэгтэйчүүд:

50 кг: Д.Отгонжаргал - 1 (6) байр, 52400 оноо, Ц.Намуунцэцэг - 14 (9) байр, 16000 оноо

53 кг: Б.Хулан - 3 (39) байр, 45000 оноо, Б.Болортуяа - 12 (1) байр, 21000 оноо

55 кг: Г.Отгонжаргал - 12 (40) байр, 12200 оноо

57 кг: Э.Даваачимэг - 8 байр, 25000 оноо, Х.Болортуяа - 11 (16) байр, 21900 оноо

59 кг: Б.Эрдэнэсувд - 6 байр, 23000 оноо

62 кг: С.Цэрэнчимэд - 13 (23) байр, 18400 оноо

65 кг: Ө.Пүрэвсүрэн - 12 (37) байр, 15550 оноо

68 кг: Э.Дэлгэрмаа - 8 (17) байр, 26100 оноо

72 кг: Э.Даваанасан - 9 (5) байр, 16750 оноо

76 кг: Г.Ариунжаргал 16 (45) байр, 14800 оноо

 

Таны сурталчилгаа