Цаг үеийн мэдээ

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж буй цуврал барилдаан өчигдөр эхэллээ. 

Эхний тойрогт Орхон аймаг Сүхбаатар аймгууд өрсөлдсөн бөгөөд хоёр баг 12, 12 даваатай эн тэнцүүхэн өрсөлдөж эцэст нь ганцхан давааны илүүгээр Сүхбаатар аймгийн баг ялснаар дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ  олж авлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, бөхчүүд давааны мөнгөө гардацгаав. 

Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар, Э.Буянтогтох, аймгийн заан Б.Бадамдорж нар багтсан бол Орхон аймгийн баг Б.Гантөмөр, Б.Хашбат, Ч.Мөнхбат Х.Чулуунгэрэл, Д.Хишигдаваа, С.Майнбаяр нарын зургаан арслангаас бүрдсэн баг байлаа. 

Таны сурталчилгаа