Цаг үеийн мэдээ

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын тав дахь өдрийн барилдаанд Завхан аймаг Сүхбаатар дүүрэгтэй өрсөлдөв. 

Завхан аймгийн баг 25:0-ээр илт давуу ялснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртөлж, шагналын 5.000.000 төгрөг, бөхчүүд давааны мөнгөө гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. 

Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /5 даваа/, Д.Бат-Эрдэнэ /5 даваа/, Ш.Пүрэвгарьд /5 даваа/, улсын начин Б.Чимэдвандан /5 даваа/, Т.Дүгэрдорж /5 даваа/-тай /М.Лхагвагэрэл заан дараагийн шатнаас сэлгээнд орж барилдах  аж/ барилдсан бол Сүхбаатар дүүргийн багт улсын начин Ш.Шинэбаяр, аймгийн арслан П.Өсөхбаатар, Ш.Чинтулга, С.Галданцогт, аймгийн заан А.Мягмаржав, сэлгээнд аймгийн харцага Ц.Болдбаатар нар барилдлаа. 

Маргааш буюу 10-р сарын 06-нд 19:00 цагаас Говь-Сүмбэр, Өмнөговь аймгийн багууд өрсөлдөнө. 

Таны сурталчилгаа