Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкентэд эхэллээ. Манай жүдочдын салхийг 60 кг-ын жинд ОУХМ Энхтайваны Сумъяабазар хагалж эхний даваандаа Египетийн Юуссри Самиг вазаригаар ялав. 

Түүний 1/16-гийн өрсөлдөгч нь Африк тивийн 4 хүрэл медальтай Мароккогийн Юнес Саддики.