Цаг үеийн мэдээ

Эхний даваанд Чехийн Давид Пулкрабекыг цэвэр ялсан ОУХМ Э.Ариунболд 1/8 шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Токиогийн олимпийн V байрын шагналт Нидерландын Торнике Тжакадоатай хүч үзэв. Э.Ариунболд зургадугаар сард Улаанбаатарт болсон Грандсламаар түүнийг ялж байсан бөгөөд энэ удаа Ташкентэд дахин өвдөг шороодуулж шөвгийн наймд шалгарлаа.