Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон Г.Хэрлэн эхний шатанд дэлхийн аваргын хүрэл медальт Францын Валид Кяарт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Г.Хэрлэн энэ онд болсон Унгарын их дуулга, Тел Авивын их дуулгаас хүрэл медаль хүртээд байсан юм.