Цаг үеийн мэдээ

52 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой дэлхийн чансааг тэргүүлэгч Хорватын Река Пупптай эхний даваанд оноолт таарсан бөгөөд 13 минут хүч шавхсан барилдааны эцэст торгуулиар цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Португалийн Жоана Диого, Узбекистаны Сита Кадамбоева нарын ялсантай нь өрсөлдөх юм.