Израилийн Идо Левин, Румыний Адриан Сулча нарыг ялж шөвгийн наймд ОУХМ Ц.Цогтбаатар дөнгөж сая 1/4 шигшээд Пан Америкийн АШТ-ий алт, мөнгөн медальт Канадын Артур Маргелидонтой барилдав.
Цогтоо канад эрийг өнгөрсөн жил Токиогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд өвдөг шороодуулж байсан бөгөөд энэ удаа Ташкентэд өчих мэхээр дахин ялснаар шөвгийн дөрөв рүү орлоо.