Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 14 тохиолдол батлагджээ.

Үүнээс 12 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Дорноговь аймагт 1, Өмнөговь аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 984.184 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 33 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 999.739 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 298 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.