Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 82 тохиолдол батлагджээ.

Үүнээс 35 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 47 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 985.445 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 68 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 1.000.505 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 607 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.