Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт /2022.11.12/ коронавируст халдварын 117 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 52 нь нийслэлд, 65 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 987.631 хүрэв.

Сүүлийн 24 цагт 125 хүн эдгэрсэн бол 1798 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2131 хүн эндээд байна.