Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт /2022.11.13/ коронавируст халдварын 89 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 48 нь нийслэлд, 41 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 988.054 хүрэв.

Сүүлийн 24 цагт 106 хүн эдгэрсэн бол 1969 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар 1 хүн нас барж нийт 2132 хүн эндээд байна.