Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт /2022.11.28/ коронавируст халдварын 74 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 35 нь нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 992.634 хүрэв.

Сүүлийн 24 цагт 131 хүн эдгэрсэн бол 1470 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар  нийт 2134 хүн эндээд байна.