Цаг үеийн мэдээ

Эко гар утасны тавиур төслийг санаачлагч, Мастер Б.Батзориг  “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.
Тэрээр 2008 оноос ажлын гараагаа эхэлж  “Цагаан шонхор холдингд мужаан, 2010-2015 он хүртэл “Залуу хас”ХХК туслах мужаанаас мастер мужаан болтлоо дэвшин ажилласан байна. 2015 оноос хувиараа цех ажиллуулж 2017 оноос  модон шат, саун гэх мэт бүх төрлийн тавилгуудыг хэрэглэгчдийн хүссэн загвар хийцээр үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэн 100 айлд түрээсийн байранд цех хэлбэрээр 5-7 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.