Цаг үеийн мэдээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргыг баривчлан шалгаж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрээр: “Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу /2023.01.05/ өдөр  хойшлуулшгүй ажиллагаа  явуулж Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7,3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум  гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б-ийн хувьд Улаанбаатар Төмөр замд Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан ажлыг хариуцдаг” гэв.