Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг 1 сарын 22-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 250 м3 шороо зөөж 60 м урт, 1.2 м өндөртэй далан босгосон. /Голын халиа үүсч гарч ирсэн тухайн газарт 200 гаруй айл өрх оршин суудаг./