Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Халуун усны адаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Хужирт сумаас тус сумын “Сайрт” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Тоёота прoбокс” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллан татан гаргажээ.