Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.

Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна. 

Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх, Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа. Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.