Цаг үеийн мэдээ

2019 он болон 2023 оны 1 сарын хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн харьцуулалтыг үндэсний статистикийн хорооноос гаргажээ. 

Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 1 дүгээр сард 1 литр сүүний дундаж үнэ 2730 төгрөг байсан бол энэ оны 1 дүгээр сард 3960 төгрөг болж, 45.1 хувиар өсжээ.

Хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнийг сонгож авч үзэхэд, нэр төрлөөс хамааран үнэ 40 хувиас 12.3 дахин өссөн байна.