Монголын жюүдо бөхийн холбоо зургадугаар сарын 23-25-нд болох "Их Дуулга" тэмцээнд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай улсаас 54 (эрэгтэй 28, эмэгтэй 26) жюүдоч зодоглохоор болов. Эрэгтэйчүүдийн бүх жинд дөрвөн төлөөлөгч барилдах бол эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д тус бүр гурван тамирчин эх орондоо зодоглоно. “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, Лхагватогоогийн Энхрийлэн тэргүүтэй манай жюүдочид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
"Улаанбаатар-2023" Грандсламд зодоглох жюүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, К.Ёолк
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд
73 кг: Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр, Л.Энхдөл, А.Өсөхжаргал
81 кг: Г.Болор-Очир, Б.Батболд, Э.Буянцагаан, Б.Баяндүүрэн
90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж,
-100 кг: Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар
+100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, А.Арман, Т.Хангал
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь
52 кг: Л.Сосорбарам, Ц.Гал-Од, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа
57 кг: Л.Энхрийлэн, Э.Номинтуяа, О.Оюунчимэг, А.Намуундалай
63 кг: Б.Ганхайч, М.Ичинхорлоо, Д.Есүй, Ц.Сүнжидмаа
70 кг: С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, Ц.Энхчимэг
+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, Д.Жаргалмаа