Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын хамтран ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2011 оны өдрийн 08 дугаар захирамжаар баталсан хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтын дагуу дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/190 дүгээр захирамжаар Онцгой комиссоос шийдвэрлэсэн иж бүрэн үүргэвч болон аяны хөнжлийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад гардуулан өглөө.