Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2023.06.13-нд гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 57 үйлдлийг газар дээр нь шуурхай илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.

Тухайлбал Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт "Айлуудын гэрт хулгай орсон байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай эрэгтэй "Э" гэгч нь хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.

Тиймээс иргэд та бүхэн хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг  харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх, хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзаарай.