Цаг үеийн мэдээ

Тайланд улсын Бангкок хотноо 6 сарын 17-27 хооронд зохиогдож буй 2023 оны АСЕАН-ы аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. 

Тус тэмцээнд Азийн шилдэг орнуудын төлөөллүүд болох БНХАУ, Вьетнам тэргүүтэй нийт 16 улсаас 400 орчим өсвөрийн шатарчид 8-аас 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байна. 

Энэхүү тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчид Олон улсын шатрын холбооны мастераас эхлээд Их мастерын 1 норм авах боломжтой юм. 

Тэмцээний нээлтийн үеэр манай баг шилдэг шатарчдын дасгалжуулагч, дэлхийн аваргын төлөө 3 удаа шалгарч тоглосон, алдарт их мастер Артур Юсуповтой уулзжээ. 

Монгол улсаас Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг болон "Элит Брэйн" Олон улсын шатрын академийн 8 тамирчин энэ жилийн АСЕАН-ы аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. 

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын тугийг Өмнөговь аймгийн Даян Хаан Билигт шатрын клубийн тамирчин С.Төгөлдөр болон А.Номин нар мандууллаа.

Таны сурталчилгаа