Монголын жүдо академийн ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнээс Улаанбаатар грандслам 2023 тэмцээний талаар тодрууллаа.
Монголын жүдо академийн ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ: "Өнгөрсөн жилийн Улаанбаатар грандслам 2022-т хасах 78 кг жинд О.Хүслэн, Мөнгөнтуяа нар орж О.Хүслэн нь мөнгөн медаль авсан амжилттай оролцсон. Энэ жил О.Хүслэн -78 кг-д жинд оролцоно. Мөн -100 кг Гантулгын Хангарьд анх удаа орох гээд бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн Улаанбаатар Грандслам 2023-ын онцлог нь олимпын эрх авах 100 оноо өгч байгаа мөн 50 гаруй улсын тамирчид оролцоно. Манай улсад олон улс орноос ороцсон жүдо бөхийн тэмцээн зохиогдож байгаа нь энэ удаагийн Улаанбаатар Грандслам 2023-ын онцлог юм. Монголчууд маань эх орондоо дэлхийн алдартай жүдочдыг хэрхэн барилдахыг нь дэргэдээс нь харах завшаан тохиож байна"