Цаг үеийн мэдээ

"Улаанбаатар-2023" жюүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн медалийн буухиаг -73 кг-ын жинд Хангарьд спорт хорооны тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр үргэлжлүүллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө самбо бөхийн дэлхийн аварга, Токио-2019 дэлхийн аваргад манай гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг ялж шуугиан дэгдээж байсан Тажикстаны Бехрузи Хожазодаг яллаа. Ингэснээр Б.Эрдэнэбаяр Гранд Слам ангиллаас хоёр дахь, анхны хүрэл медалиа авч байна.

Таны сурталчилгаа