"Улаанбаатар-2023" Их дуулга тэмцээний +78 кг-ын жинд манай хоёр жюүдоч Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул нар өрсөлдөхөөр боллоо. А.Адъяасүрэн В хэсгийг Узбекистаны Рината Илматова, Португалын Рочеле Нунес нарыг ялж тэргүүлсэн ч дэлхийн чансааг тэргүүлж буй Израйлын Раз Хершкод дийлдэж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Харин Д.Номинзул D хэсэгт Энэтхэг, Казахстаны жюүдочдыг ялаад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Японы Вакаба Томитад ялагдал хүлээсэн. Гэвч торгуулийн барилдаанд IJF-ийн нэр дээр барилдаж буй ОХУ-ын Дария Владимироваг ялснаар медалийн төлөө барилдах эрх олж авсан юм.