"Улаанбаатар-2023" Олон Улсын Жюүдо Бөхийн холбооны "Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "ЖИ-МОБАЙЛ" компаний тамирчин, Монгол Улсын начин Одхүүгийн Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр тэмцээний нийт тамирчдыг тэргүүлэн барилдаж, А хэсэгт эхний тойрогтооо гоц мөргөөд хоёрын даваанд IJF-ийн нэр дор барилдаж буй Яхор Кукаренкаг ялаад 1/4 шигшээд Германы Лоссени Конед вазари үнэлгээгээр ялагдсан. Гэвч манай бөх торгуулийн барлдаанд Финландын Мартти Пуумалайненг цэвэр ялсанаар Азербайжаны алдарт Ушанги Кокауритай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Энэ бөхийг манай тамирчин Парисын Их дуулга тэмцээний аваргын төлөө ялж байв.