Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Женко клубийн тамирчин ОУХМ Дамбадаржаагийн Номинзул IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Тэрбээр +78 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Их дуулга ангиалалаас хоёр медальтай нутаг нэгт ОУХМ Амарсайханы Адъяасүрэнг нэмэлт цагт торгуулиар ялсан юм.