Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орно.
-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
-Нэг бөх таван минутад багтаан ам авна.
-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.