Цаг үеийн мэдээ

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн хүрээнд улсын их хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлага дэмжлэгээр энэхүү тэмцээнийг арын сайхан Архангай нутагт зохион байгууллаа.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Монголын шатрын холбоо ажиллалаа.

Монгол улсын дөрвөн удаагийн аварга их мастер Б.Гүндаваа, отгон их мастер Т.Мөнхзул, 2023 оны Монгол улсын аварга Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал тэргүүтэй нийслэл болон 13 аймгийн 260 тоглогч хуран чуулж 11 ангилалд хоёр өдрийн турш шударга сайхан өрсөлдлөө.

Таны сурталчилгаа