Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Мөнгөнморьт сумаас төрөн гарсан алдарт хүчтэн Лувсанмөрийн Чимэд арслан, Цэнджавын Гочоодорж начин, Адилбишийн Нагнайдорж начингуудын нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Төрмөнхийн Төгсдөлгөөн түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.
Дөрөвт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн заан Б.Ганбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Ө.Батзул, аймгийн арслан Б.Батдорж, И.Мандах, аймгийн начин Н.Даваадорж нар үлдэв.