Уран сайхны гимнастикийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-9 ны өдрүүдэд Румын улсад болно. Монголын багийн бүрэлдэхүүнд шүүгчээр Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар Б.Болормаа, Б.Халиун, тамирчин У.Айыына, А.Хонгорзул, Н.Урангоо нар ганцаарчилсан төрөлд, П.Энэрэл, П.Аялгуу, Б.Цэрэнханд, С.Мөнхгэрэл, Н.Мандуухай, Х.Минжин нар багийн төрлөөр тус тус оролцож байна. Багийн ахлагчаар Надежда Софронова ажиллана.