Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнөөдөр /2023.07.07/ боллоо. 

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

1. Монгол үндэсний бөхийн жаяг дэгийн багийн гишүүн болох хөлийн цэцүүдэд зэрэг цол олгох журмыг хэлэлцэн батлав. 

2. Улсын баяр наадмаар допингийн шинжилгээний хөндлөнгийн хяналтад МҮБХ-ноос  орох төлөөллийг  батлав. 

3. Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд барилдахдаа учраа бөхөө хэл амаар доромжилсон Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн заан М.Тэгшбаярт хатуу сануулга өгөх, 

4. Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавын хүсэлт,  өргөдлийг авч хэлэлцэн 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрхийг 1,5 жил хасахаар өөрчлөх,

5. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхай өмнөх хурлын шийдвэрийг зөрчсөн тул барилдах эрхийг хоёр сараар нэмэх шийдвэрүүдийг гаргав.

Таны сурталчилгаа