Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжиллээ. 

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан.

Үүнээс Ховд аймгийн Мянгад сумын Монгол улсын Манлай уяач З.Мэндсайханы хурдан шарга үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн Партизан хорооны  н.Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн  шүдлэн, айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач  Ч.Уламбаярын буган халтар хурдаллаа.

Таны сурталчилгаа