Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Дөрвийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан Г.Ганхуягтай оноолт тааран барилдаж өвдөг шороодлоо.