Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн.
Үүнээс:
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ганболдын Аринуболдын хязаалан бор үрээ түрүү магнай.
Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрд,
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар,
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд,
Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн хонгор үрээ тус тус орлоо.