Цаг үеийн мэдээ

Олимпиадад 112 орны 623 суралцагч оролцсоноос алтан медалийг 53 суралцагч, мөнгөн медалийг 89 суралцагч, хүрэл медалийг 173 суралцагч авч нийт 315 сурагч медалийн эзнээр тодорлоо.

Олимпиадын хамгийн өндөр 42 оноог хятад улсын 2, солонгос улсын 1, румын улсын 1, америк улсын 1 оролцогч тус тус авсан байна.

Тус олимпиадад Монгол улсын баг 1 алт, 4 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртэж бахдам амжилт гаргалаа. Монгол улс 112 орноос энэ жил 30 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Эхний 30 байранд эрэмбэлэгдсэн улс орнуудын оролцогчид Олон улсын математикийн зуны сургалтад хамрагдана.

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол улсын 7 дахь алтан медалийн эзэн,  ОУМО-аас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч болсон бол А. Ивээл, Ц. Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х. Нурсолтан 21 оноогоор, Б. Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О. Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.

Олимпиадын уламжлал ёсоор тив бүрээс хамгийн өндөр оноо авсан эмэгтэй сурагчдыг шалгаруулав. 

2024 оны математикийн олон улсын олимпиад Англи улсад зохион байгуулагдана.

Таны сурталчилгаа