Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Завхан аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Алдархаан сумын Бор толгой хэмээх газарт аймгийн цол олгох 256 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.
Барилдаанд Улсын харцага М.Дармаабазар, Улсын начин Г.Бат-Амгалан, Улсын өсөх идэр начин Ж.Оргил, Улсын начин Г.Баасандорж, аймгийн арслан цолтой 6, аймгийн заан цолтой 4, аймгийн харцага цолтой 4, аймгийн начин цолтой 33, сумын цолтой 50 гаруй нийт 256 бөх хүч сорин барилдлаа.
Тус наадамд Баянтэс сумын харьяат аймгийн начин Х.Болдбаатар түрүүлж аймгийн "АРСЛАН" цол, Отгон сумын харьяат аймгийн начин М.Лувсандорж үзүүрлэн аймгийн "ЗААН" цолны болзол хангалаа.
Аймгийн харцага цолны болзлыг Алдархаан сумын харьяат сумын заан Д.Доржсүрэн, Баянтэс сумын харьяат сумын заан Б.Ренчинжүгдэр нар, аймгийн нэмэх начны чимгийг Сонгино сумын харьяат аймгийн начин Б.Ганзолбоо, аймгийн начин цолны болзлыг Завханмандал сумын харьяат сумын заан Б.Жигжидсүрэн, Цэцэн-Уул сумын харьяат сумын заан Б.Бямбадорж, Баянхайрхан сумын харьяат залуу бөх Б.Сундуйжав нар тус тус хангаж, бөх сонирхогчдоо баярлууллаа.