Цаг үеийн мэдээ

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн өчигдөр Унгарын нийслэл Будапештэд эхэллээ. Манай улсаас найман тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцож байна. Тэмцээний эхний өдөр 57 кг-д "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазар Ираны Ахмад Мохаммаднежаджаванд 1:4-өөр, 74 кг-д ОУХМ О.Сүлдхүү Израилийн  Митчелл Финесилверт 2:6-гаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн  бол 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл ОУХМ Т.Тулга дөрвөн барилдаан хийж аварга болсон юм. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүч үзнэ. Тэмцээн манай цагаар 16:30д эхэлнэ

Таны сурталчилгаа