“Улаанбаатар-2023” ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 62 кг, 77 кг, 94 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг болон шоу холимог төрлийн өрсөлдөөнүүд эхэлнэ. Дэлхийн 50 гаруй орны 600 орчим тамирчид “Степпе Арена”-д хуран чуулж шилдгүүдээ тодруулсаар байна.