“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Мягмарын Сугар не-ваза төрөлд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар өнөөдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. Монголын жюү жицүгийн анхны дэлхийн болон Азийн аварга М.Сугарын ДАШТ-ий гурав дахь медаль болж байна.