Цаг үеийн мэдээ

Энэ жилийн Улаанбаатарын "Их Дуулга"-ын хүрэл медальт, спортын мастер Дамбадаржаагийн Номинзул Чендүгийн "Универсиад"-аас Монголын жүдочдоос дөрөв дэх хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны өсвөр үеийн Европын аварга Италийн Эрика Симонеттиг ялж медалийн тавцанд зогссон.

Харин +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн Иракли Деметрашвилид вазаригаар ялагдаж медалиас мултарлаа.

Таны сурталчилгаа