Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд “Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, сайн дурын ажилтнуудыг зохион байгуулах, “Монголиа хаус” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон бусад асуудлаар нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Франц улсын нийслэл Парис хотноо 1900, 1924 оны зуны Олимпын наадмууд зохион байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд Лондон хотын дараа зуны олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж буй хотоор 2017 онд шалгарсан юм. Франц улс ийнхүү өвөл, зуны нийт 6 олимпын наадам зохион байгуулах хүндтэй үүргийг биелүүлэхээс гадна “Парис 2024” олимпын үеэр 1924 оны Олимпын наадмын 100 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна.

Таны сурталчилгаа