Цаг үеийн мэдээ

Казакстан улсын Актау хотноо 8 сарын 3-8 хооронд зохиогдож буй сургуулиудын багийн ДАШТ-нд Монгени сургуулийн ФМ Б.ГАЛМАНДАХ дасгалжуулагчтай баг эх орноо төлөөлөн оролцож байна. Тэмцээний нээлтийн ёслолд ОУШХ-ны Ерөнхийлөгч Аркадий Дворкович тэргүүтэй хүндэт зочид оролцжээ. 

Тэмцээнд нийт 50 улсын 250 өсвөрийн шатарчид дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээний зардлыг МШХ-ны хичээнгүй ажлын үр дүнд ОУ-ын шатрын холбооноос бүрэн дааж байгааг дуулгахад таатай байна. 

Тэртээ 2006 онд энэхүү тэмцээнд Монгол Улсаас анх удаа оролцохдоо “Төр Монгол” сургуулийн баг тэргүүлж, дэлхийн аваргын цомыг өргөсөн сайхан түүхтэй билээ.

Таны сурталчилгаа