Цаг үеийн мэдээ

Дэлхийн Универсиад наадмын 100x4 холимог хосын буухиа төрлийн тэмцээн Чэндү хотын “Дон-Ан” усан спортын ордонд боллоо. Энэ төрөлд спортын мастер Р.Тамир, ОУХМ Б.Энхтамир, ОУХМ-Б.Энххүслэн, спортын мастер Х.Энхзул нар нэгдүгээр гараанд Энэтхэг, Словакийн багтай гарч өрсөлдлөө. Тамирчид буухиа уралдаанд 03:49:40 гэсэн цагийн амжилтыг үзүүлэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоож, гараандаа 2 дугаар байрт орсон.

Сонирхуулахад тус төрөлд ОУХМ-М.Дэлгэрхүү, ОУХМ-Г.Занданбал, спортын мастер Х.Энхзул, ОУХМ-Б.Энххүслэн нар 03:50: 99 гэсэн амжилтаар дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.

Таны сурталчилгаа