Цаг үеийн мэдээ

Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн бүртгэл эхлээд 15 хонож байна. Өглөөний 8.00 цагийн байдлаар 89 900 гаруй хүүхэд бүртгүүлээд байна.

Нийслэлд одоогоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 142 гаруй мянган хүүхэд хамрагдах статистик тоо бий. Харин улсын хэмжээнд энэ жил 2-5 насны 302 226 хүүхэд хамрагдах ёстой.

Өнгөрсөн хичээлийн жилд 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаснаар төлөвлөлт хийж, түрээсийн 127 байрыг засаж тохижуулан 13 800 хүүхдийг, хувийн хэвшлийн 270 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд 5 мянган хүүхдийг хамруулжээ.

Бүртгэлийг өнгөрсөн оны жишгээр зохион байгуулж байгаа бөгөөд хэдэн хүүхэд бүртгүүлснийг үндэслэн зохицуулалт хийх боломжтойг БШУЯ мэдээллээ.