Шинэ Зеланд улсын Оклэнд хотын "Еден Парк" цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод испани бүсгүйчүүд 2:1 харьцаагаар Шведийн багийг хожсоноор финалд анх удаагаа шалгарлаа.
Хоёр багийн аль нь ч хожиж магадгүй хэмээн спортын тайлбарлагчид тоглолтын 80 минутын турш ярьж байлаа.
Харин Испанийн Салма Параллюло 81 дэх минутад эхний гоолыг оруулснаар тоглолт улам ширүүсэв. Төд удалгүй 88 дахь минутад Шведийн Ребека Бломсквит хариу гоолыг оруулснаар тооны харьцааг тэнцүүлсэн боловч үүнээс ердөө 1 минутын дараа Испанийн Ольга Кармона ялалтын гоолыг оруулж, цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан 43 гаруй мянган үзэгчдийн өмнө гайхамшгийг үзүүллээ. Ингэснээр испани бүсгүйчүүд анх удаагаа ДАШТ-ий финалд шалгарч түүхэн амжилтыг үзүүлж байна.