Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн Азийн Залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэй 55кг-ын жинд өрсөлдсөн С.Мөнх-Оргил эхний тойрогт БНХАУ-ын тамирчин СИ ЛИ ХУ-тай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Харин эмэгтэй 48кг-ын жинд хүч үзэж буй залуу тамирчин Н.Ундрахбаяр эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж, мөн нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.