Цаг үеийн мэдээ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын намар цагийн 61 дэх улирлын нээлтийн тоглолтыг Оросын Холбооны Улсын зочин удирдаач удирдана.

Ж.Бизе “Кармен” дуурийг ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар зочлон ирж удирдаж байна.

Тэрээр Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд 60 жилийн түүхтэй сонгодог театрын 61 дэх улирлын нээлтийн тоглолтыг удирдан тоглуулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр УДБЭТ-ийн уран бүтээлч, удирдаачдад мастер класс өгч ажиллахаар боллоо.

Ж.Бизе “Кармен” дуурь 2023 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд 17:00 цагаас тоглогдоно.

Таны сурталчилгаа